ЗАХИДАЛ БИЧИЖ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЦГЭЭЕ

Дэлхий даяар хүмүүсийн эрх чөлөөнд халдсаар байна. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорьж, эрүүдэн шүүж, хилс хэргээр яллаж, дүрвэгсэд амьдрах аюулгүй орчиноор хангагдах бус харин гадуурхагдан орхигдож байна.

Таны үг, захидал, үйл ажиллагаа шийдвэр гаргагч нарт нөлөөлж, засгийн газрууд эрүүдэн шүүгчидтэй хариуцлага тооцож, үзэл санааны хоригдлуудыг суллаж, илүү олон хүн эрх чөлөөгөө олж авахад тусалдаг.

ЯГ ОДОО БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦ

Захидал уриалгад нэгдэж гарын үсгээ зурна уу:

Амжилттай илгээлээ. Хүний эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаад баярлалаа. Энд дарж гарна уу.

Тэр бол цахим идэвхтэн бөгөөд 7 хүүхдийн аав юм. 2016 оны 9-р сард Махадин нэрээр танигдсан Тажадин Махамат Бабури Чад улсын засгийн газрыг шүүмжилсэн бичлэг Фээсбүүкт байрлуулжээ. Энэ бичлэгтээ Чадийн засгийн газар, авлигачид, нийтийн хөрөнгө завшигчдыг буруутгажээ. Мөн дэлхий дахинаа газрын тосны үнэ буурч байгаагаас үүдэн газрын тосноос хамааралтай эдийн засгийн хямралд өртөж байгаа асуудлаар бичсэн байна.  
Хэдэн өдрийн дараа Махадиныг гэгээн цагаан өдрөөр тагнуулын газрынх байж болзошгүй хүмүүс гудамжнаас хулгайлан, хэдэн долоо хоногийн турш шоронгоос шорон дамжуулан гавлаж, бороохойдсон байна.
Махадинд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр бүх насаар нь хорих ял тулгаад байна. Шоронд байхдаа сүрьеэтэй болж хүндээр өвдсөн тул яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй байгаа юм. Өөрийнхөө үзэл бодлоо зоригтойгоор илэрхийлснийхээ төлөө тэр үлдсэн амьдралаа өргөст торны цаана өнгөрүүлэх ёсгүй.  

Чад улсын ерөнхийлөгчид хандан Махадиныг нэн даруй суллахыг шаардацгаая.
President
Idriss Deby Itno
PO Box 74
N’Djaména, Chad
Salutation: Your Excellency

Email: contact@presidence.td
Twitter: @PrsidenceduTcha / @PR_IdrissDeby

Махадинаар бахархаж байгаагаа илэрхийлэн түүнийг ганцаараа биш гэдгийг хэлж эв санааны нэгдлээ илэрхийлнэ үү


Collectif des Associations et Mouvements Jeunes du Tchad (CAMOJET)
Siège
Boulevard des SAO
Quartier Moursal
N’Djaména – République du Tchad

Ни Юлан орон байртай байх эрхийг хамгаалан тэмцсэнээсээ болж олон жилийн турш дарамт шахалтыг зоригтойгоор даван туулж байна. Ни Юлан өмгөөлөгчөөр ажиллаж, 2008 оны Бээжингийн Олимпоос болж орон гэрээ нураалгасан олон мянган хүмүүсийн төлөө дуу хоолойгоо өргөсөн. Түүний тэмцлийг зогсоохын тулд засгийн газраас Ни Юланыг олон удаа баривчилж байв. Түүнийг зодож, хүнд гэмтээсний улмаас тэргэнцэр дээр суудаг болсон. Ни Юланыг гэр бүлийнх нь хамт цагдан хянаж, айлган сүрдүүлэх зэргээр 20 жилийн турш мөрдөн мөшгиж, албадан нүүлгэжээ.
2016 оны 3-р сард түүний зоригийг үнэлсэн Олон улсын шагналыг авахаар АНУ руу зорчих гэсэн ч эрх баригчид гадаад паспорт гаргахаас татгалзсан байна. 2017 оны 4-р сард Ни Юлан, түүний нөхөр, хүүхдийг гэрээс нь түлхэн гаргаж, түрээсэлж байсан байрыг нь нураажээ. Гудамжинд хөөгдөн гарсан тэд цагдаагийн байнгийн хяналтанд байдаг түр зуурын оромжинд амьдарч байна. Гэсэн ч Ни Юлан хүмүүст туслахаа зогсоох бодолгүй байгаа юм. Харин одоо бид түүний төлөө тэмцэх цаг нь болсон.

Бээжингийн дараахь албан тушаалтанд хандан Ни Юлан болон түүний гэр бүлийнхнийг сүрдүүлэхээ зогсоохыг шаардацгаая.
Wang Xiaohong
Director of Beijing Municipal Public Security Bureau
No.9 Dongdajie
Qianmen
Dongchengqu
Beijingshi 100740
People’s Republic of China

Salutation: Dear Director

Ни Юланд дэмжиж байгаагаа илэрхийлнэ үү

Ни Юлан захидал хүлээн авах боломжгүй тул дэмжиж буйгаа илэрхийлсэн фото зургаа сошиалаар түгээнэ үү. Тухайлбал “You are so brave #NiYulan – We stand by you!” гэж англиар эсвэл Хятадаар: #倪玉兰,你真的很勇敢!我们会与您同心面对! #NiYulan
#NiYulan. Энэ хаштагийг урд нь оруулж өгөөрэй.

Кловиз Разафималала нь Мадагаскарын халуун орны ойдоо хайртай, устаж буй  бадмааргийн өнгөтэй зандан моддоо хамгаалахын тулд чадах бүхнээ хийж байгаа байгаль орчны хамгаалагч юм.
Хууль тогтоомжоор хориглосныг үл харгалзан зандан модны дамын наймаа өргөжин тэлж, дамлагчид хүчээ авч байна. Хэдийгээр засгийн газар нь тоохгүй орхисон ч Кловиз болон түүний хамтран тэмцэгчид хууль бус наймаачдын эсрэг тэмцсээр байна.
Гэвч тэдний тэмцэл төлөөс төлөх болоод байна. 2016 оны 9-р сард Кловиз хүч хэрэглэсэн эсэргүүцлийг удирдсан хэргээр шоронд хоригдсон. Эсэргүүцлийн үеэр Кловиз ресторанд байсныг гэрчүүд баталдаг ч тэднээс хэзээ ч мэдүүлэг аваагүй аж.
Энэ нь Кловизийг онилсон анхны тохиолдол биш юм. 2009 онд гэрийг нь галдан шатааж, мөн олон удаа Кловизид тэмцлээ зогсоохыг шаардан, бүр хахууль өгөхийг санал болгож байв.
2017 оны 7-р сард Кловиз хилс хэргээр яллагдан, 5 жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Хэрэв тэр тэмцлээ үргэлжлүүлсээр байвал хэзээ ч хоригдож болзошгүй аюултай нөхцөлд байгаа юм.

Мадагаскарын Хууль зүйн сайдад хандан Кловизийн ялыг нэн даруй хүчингүй болгохыг шаардана уу
Minister of Justice Charles Andriamiseza
Ministry of Justice
43 Rue Joel Rakotomolala
Faravohitra – Antananarivo
Madagascar
Email: spminjus@yahoo.fr
Facebook: http://amn.st/60028tymn
Salutation: Son Excellence Monsieur le Ministre

Кловизийг дэмжиж байгаагаа илэрхийлэн бичээрэй.

Clovis Razafimalala
IIF3LVG Antsahameva Andraisoro
Antananaviro – 101
Madagascar

Танер Килик нь Туркийн Эмнести Интернэшнлийн даргын хувьд хүний эрхийн зөрчил илрүүлэхээр ажиллаж байсан. Гэвч 2017 оны 6-р сарын 9-нд “террорист байгууллага”-ын гишүүн гэх ял тулган шоронд хорьсон юм.
Нэг сарын дараа Туркийн Эмнестигийн захирал Идил Эсэр, үүсгэн байгуулагч Өзлэм Далкиран болон бусад найман хүнийг Истанбул хотноо хүний эрхийн идэвхтнүүдэд зориулсан семинарт оролцож байхад нь баривчлан хорьжээ.
Танер болон Истанбулын 10-ыг хорьсон явдал нь засгийн газраас шүүмжлэгчдийг дуугүй болгох гэсэн хамгийн сүүлийн санаархал байсан юм. 2016 оны 7-р сард төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос хойш 150 000 хүн эрүүгийн хэргээр мөрдөн шалгагджээ.
Дэлхий даяар эсэргүүцэл илэрхийлснээр  Истанбулын 10-ыг батлан даалтаар сулласан ч Танер өнөөг хүртэл хоригдсоор байна. Истанбулын 10-ын хувьд ч гэсэн дахин баривчлагдан хоригдох эрсдэлтэй байна. Эдгээр зоригтнууд нь бусдын эрхийн төлөө амьдралаа зориулсан хүмүүс юм.

Туркийн Хууль зүйн сайдад хандан эдгээр хүний эрхийн хамгаалагчдыг мөрдөн шалгахаа зогсоож, тэдэнд тулгаад байгаа хэргийг хэрэгсэхгүй болгохыг шаардана уу.
Minister of Justice Abdulhamit Gül
Ministry of Justice
Adalet Bakanlığı
06659 Ankara
Turkey

Twitter: @abdulhamitgul

Salutation: Dear Minister

Танер, Идил, Өзлэм ба Истанбулын 10-г дэмжинэ үү.  
Эь санааны нэгдлээ илэрхийлсэн зурвас бүхий фото зургаа freeistanbul10.tumblr.com руу оруулж тэдний тэмцлийг дэмжиж байгаагаа харуулан Турк улсад хүний эрхийн хамгаалагчдыг мөрдөн шалгахаа зогсоохыг шаардана уу.

Палестины нутгийг эзлээд 50 жил болж буй Израилийн түрэмгий дайны үр дүнд бий болсон Израилийн суурьшлийг зогсоохын төлөө Фарид аль-Атраш, Исса Амро хоёр тэмцэж байна. Израиль улс эзэлсэн нутгийнхаа олон хэсэгт Палестинчуудыг явахыг  хорьж, чөлөөтэй зорчих боломжгүй болгожээ. Харин Израилийн жүүд суурьшигч хүссэн газраа дураараа зорчсоор байна.
Израилийн цэргүүд ч, энгийн суурьшигч Фарид, Исса хоёр руу байнга халдан заналхийлж байгаа ч хүч-үл-хэрэглэх замаар тэр хоёр зориглон тэмцсээр байна. Израилийн түрэмгийлэл хийгээд илт алагчилсан хууль Хеврон хотноо тогтоосныг тайван замаар эсэргүүц гэж Палестин залуусыг Исса зоригжуулж байна. Үүнийх нь төлөө Израилийн хүчнийхэн түүнийг нэг бус удаа баривчилжээ.

Израйлийн Ерөнхий сайдад хандан Фаррид, Исса нарт тулгасан бүх хэргийг нэн даруй хүчингүй болгохыг шаардана уу.
Benjamin Netanyahu
Office of the Prime Minister
3 Kaplan Street, PO Box 187
Kiryat Ben-Gurion
Jerusalem 91950, Israel
Email: pm_eng@pmo.gov.il
Twitter: @IsraeliPM

Salutation: Dear Prime Minister

Фарид, Исса нарт “Farid and Issa, I/We stand in solidarity with you – [your name/country].” гэж бичсэн ил захидал, захидал, зурсан зургаа илгээн эв санааны нэгдлээ илэрхийлнэ үү.  
Amnesty International
PO Box 42 626
Jerusalem
Israel

Гондурас улсад амьдардаг, нутгийн Ленка уугуул түмний хувьд газар нутаг нь амь амьдрал нь билээ. Усан цахилгаан станц, уул уурхай зэрэг бизнесийн том төсөл нутгийнх нь баялгийг сүйрүүлэн шавхжээ. “Ла Паз дахь бие даасан Ленка уугуулуудын хөдөлгөөн” буюу МИЛПАХ энэ сүйрлийн эсрэг тэмцлийг манлайлж байна. Байгалиа хамгаалахаар тэмцэж байгаа тэдний үйлсийг нь харлуулан, аминд нь заналхийлж, биед нь халдсаар байгаа ч зандалчдыг шүүхээр бараг л шийтгэхгүй байна.
Уугуул түмэн, байгаль хамгаалагч руу халдах явдал Хондураст гаарч, хүний эрхийг хамгаалагчдын хувьд энэ улс дэлхий дээрх хамгийн аюултай орон болов. Азтай цөөн нь амьд  үлдэнэ, үгүй нь үрэгдэнэ. Усан цахилгаан станцын далан барихыг эсэргүүцсэн Берта Качерес гэгчийг 2016 онд хөнөөжээ. 2015 оны 10-р сард МИЛПАХ-ын гишүүн Ана Мириам Ромерог 24-долоо-хоногтой жирэмсэн байхад нь нөхрийг нь хайж ирсэн зэвсэглэсэн хүмүүс зэрлэгээр зодсон байна. Удалгүй 1-р сард гэрийг нь түймэрджээ. Хамтран тэмцэгч Мартин Гомезийг нь ална хэмээн хоёр хүн 2016 оны 7-р сард сүрдүүлжээ. Гэвч МИЛПАХ шантралгүй тэмцсээр байна.  
“Бидэнд зэвсэг байхгүй, мөнгө ч бас байхгүй, гэхдээ дуугаа хүрэх газар заргалдсаар ахиц ч гарч байна” гэж Мартин ярив.
Зоригт бүсгүй, залуусын тэмцэлд  дуу хоолойгоо нэгтгэцгээе.

Гондурасын Ерөнхийлөгчид хандан МИЛПАХ болон бусад хүний эрхийн хамгаалагч нарт шаардлагатай байгаа хамгаалалтаар хангаж өгөхийг уриална уу.  
Sr. Presidente Juan Orlando Hernández
Casa Presidencial
Bulevar Juan Pablo II
Tegucigalpa, Honduras
Salutation: Dear President

Twitter: @JuanOrlandoH

МИЛПАХ уугуул түмний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн захидал бичнэ үү

MILPAH
c/o CEHPRODEC
Colonia 15 de Septiembre
calle Clemente Marroquin Rojas
Avenida Independencia, Casa 1902
C.P. 2571
Tegucigalpa, Honduras

Хулхаз Маннан хамт ажилладаг хүнтэйгээ гэртээ байхад нь хэсэг хүн дайрч, 75 настай эхийнх нь нүдэн дээр амь насыг нь хороожээ.    
Хулхаз нь ижил хүйстний харилцааг хууль бус гэж үздэг Бангладеш улсад эрсдэлтэй ажил болох ЛГБТИК хүмүүст зориулсан сэтгүүлийг үндэслэгч юм.
2016 оны 4-р сард болсон халдлагаас хойш нэг жил өнгөрсөн ба гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг хангалттай нотлох баримт байгаа ч энэ аллагын хэрэгт хэнд ч ял шийтгэл оногдуулаагүй байна. Цагдаагийн газар хариу  арга хэмжээ авах гэж удаж байгаа ба засгийн газар бурууг хохирогч нарт тохоод байна.
 
Бангладешийн Дотоод хэргийн сайдад хандан энэ хэргийг шударгаар шүүхийг баталгаажуулахыг уриална уу.
Asaduzzaman Khan
Ministry of Home Affairs
Bangladesh Secretariat, Building – 8
Dhaka
Bangladesh
Salutation: Dear Home Minister

Хулхазын гэр бүлийнхэнд дэмжиж байгаагаа илэрхийлсэн захидал илгээнэ үү.

To the Family of Minhaz Mannan Emon
c/o Amnesty International East Asia Regional Office
16/F Siu On Centre
188 Lockhart Road
Wanchai
Hong Kong

Цагдаад буудуулсан ах Накиэгийнхаа хэрэгт шударга үнэнийг тогтоолгохоор тэмцлээ эхлүүлсэн Шакела Жексон хэзээ ч бууж өгөхгүй.  
Цагдаа нар дээрмийн гэмт хэрэгт "Растафариантай адил харагддаг" сэжигтнийг хайж байсан ба Накиэ уг тодорхойлолтод тохирчээ. Цагдаа нар түүнийг өөрийнх нь жижиг ресторанд буудаж алсан байна. Ямайкад цагдаа нар ихэвчлэн нас залуу, ядуу эрчүүдийг хороох нь элбэг ба сүүлийн 10 жилд 2000 хүн хороожээ.
Шакела ах Накиэд тохиолдсон хэргийг орхихгүйгээр шийдэн шударга үнэний төлөө зоригтойгоор сул дорой шүүх тогтолцооны эсрэг тэмцэх болсон. Түүний тэмцэлд хайртай хүмүүсээ адил байдлаар алуулсан гэр бүлүүд нэгдсэн аж. Цагдаа нар тэдний эсрэг дайрч, Шакела болон түүний гэр бүлийг айлган сүрдүүлсэн байна.
Цагдаа нарын дайралт түүний зөв гэж бодож байгаа итгэл үнэмшлийг улам баталгаажуулж өгсөн хэмээн тэр өгүүлсэн юм. “Надад өөр сонголт байхгүй учраас би тэмцэж байна. Тэмцлээ зогсоовол би өөр нэг цагдаад дахин нэг ахыгаа хөнөөх зөвшөөрөл өгч байна гэсэн үг юм” хэмээн тэрээр хэлжээ.

Ямайкын Ерөнхий сайдад хандан Шакелаг хамгаалж, цагдаа нарын гарт амиа алдсан бүх хүмүүсийн төлөө шударга ёсыг баталгаажуулахыг шаардана уу.
Andrew Holness
Office of the Prime Minister
1 Devon Road
Kingston 10
Jamaica
Email: primeminister@opm.gov.jm
Twitter: @AndrewHolnessJM

Salutation: Honourable Andrew Holness

Шакелад хандан дэмжиж буйгаа илэрхийлсэн зурвас илгээх буюу дэмжиж буйгаа илэрхийлсэн видео ба фото зургаар твиттерээр жиргэнэ үү.

#TimeforJusticeJA (www.time4justice.org).

Shackelia Jackson
184 Orange Street
BLK J apt 10
Kingston
Jamaica

Email: brokenbutnotdestroyedinfo@gmail.com